Өнөөдрийн байдлаар 547 иргэн ТУСГААРЛАХ БАЙРНААС гарчээ
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2020.04.07/ мэдээлснээр Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Яамнаас өгсөн шинэ мэдээллийг тоймлон хүргэе.
- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарч байна.
- Эдгээр иргэдэд гурав хоногийн хугацаанд нийт таван төрлийн шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан бөгөөд сувилалын газарт үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалт болон шинжилгээ хийх юм.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн буюу анхны батлагдсан тохиолдол болох Франц иргэний биеийн байдал сайн байна.
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан зургаан иргэний шинжилгээнд халдвар илрээгүй.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.
- Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 182 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.
- Улсын хэмжээнд уушгины хатгалгаа өвчнөөр оношлогдон эмчлүүлж буй өвчтөнүүдээс тандалт, судалгааны чиглэлээр авсан 25 сорьцонд халдвар илрээгүй байна.
- ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 222 хүн тусгаарлагдан ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байна.
- 2020.04.06-нд тус эмнэлгээс нийт 63 хүн гарч, гэрийн тусгаарлалт, ажиглалт, хяналтанд шилжсэн байна.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1530 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж, биеийн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн байна.
- 2020.04.06-ны байдлаар нийт 547 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтанд шилжсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.