Нөөцийн махыг 48 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны борлуулалт 64.1 хувьтай байна.
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор үхрийн мах 1901.25 тн, хонины мах 3802.5 тн, ямааны мах 633.75 тн нийт 6337.5 тн махыг бэлтгэн нөөцөлсөн.
2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махны худалдааг иргэдэд хүргэж байсан бол нэмэлтээр 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 7 хоног бүр өргөтгөсөн худалдааг зохион байгуулж нөөцөлсөн махны 64.1 хувийг худалдан борлуулаад байна.
Энэ долоо хоногт 7 дүүргийн 48 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.