Улиас модны цагаан хөвөнг шатаахгүй байхыг анхаарууллаа

Улиас модны цагаан хөвөнг шатаахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн хэмжээнд 20:00 цагийн байдлаар НОБГ-т гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 12  нь модны цагаан хөвөн шатааж гал түймэр гарсан дуудлага эзэлж байна. 

 

Улиас модны цагаан буюу унгирал нь хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд гал авалцах үед хурдтай тархан дэлгэрдэг.

Хүмүүс санамсар болгоомжгүй модны хөвөн шатаасан, эсвэл тамхиа унтраалгүй хаяснаас хөвөнд авалцан, гал түймэр гарах эрсдэл өндөр байна.

Иймд модны хөвөн шатаахгүй байх, хүүхэд багачууддаа шатааж болохгүйг сануулах, унгарилыг услан норгох, ил задгай гал гаргахгүй байх,  асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраахыг НОБГ анхаарууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.