Өсвөрийн шатарчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртлээ

Өсвөрийн шатарчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртлээ

Казахстаны Алматы хотод энэ сарын 9-19-нд болсон 2024 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид гурван медаль хүртлээ.

Тус тэмцээнд 33 орны 650 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан насны ангилалд оюун ухаанаа уралдуулан аваргууд тодорчээ. Тэмцээний хөвгүүдийн 10 насны ангилалд Ц.Ананд хүрэл медаль, 14 насны ангилалд Г.Тэнгүүндалай мөнгөн медаль хүртсэн байна.

Харин охидын 16 насны ангилалд ФИДЕ мастер Э.Хүслэн мөнгөн медалийн эзэн болжээ. Тэрбээр есөн өргөөс долоон оноо авсан байна. Түүний хувьд тэмцээний эхэнд түргэвчилсэн буюу рапид төрөлд мөн мөнгөн медаль хүртсэн юм. Ингэснээр Э.Хүслэн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр төрөлд медалийн тавцанд зогслоо.

26 дахь удаагийн энэхүү тэмцээнд 650 гаруй өсвөрийн шатарчин оролцсон нь Азийн түүхэнд хамгийн олон оролцогч өрсөлдсөн тохиолдол болж байгаа аж. Харин манай улсаас 27 шатарчин оюун ухаанаа уралдуулсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нөөцийн махыг 48 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 2024-06-18

Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрх байна 2024-06-18

Иргэд өөрсдийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх хэрэгтэй. 2024-06-19

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2024-06-19

Шөнийн тээвэр өнөөдрөөс үйлчилгээнд гарна 2024-06-20

Өсвөрийн шатарчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртлээ 2024-06-20

Борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна 2024-06-20

С.Зориг агсны хөшөөг гинжилсэн иргэнийг олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна 2024-06-20

Дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хэсэгт эрс сэрүүсэхийг анхааруулж байна 2024-06-21

Гадаад улсад суугаа иргэдийн санал өгөх явц үргэлжилж байна 2024-06-22

БНСУ-ын бизнесийн байгууллага аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байна 2024-06-22