Гадаад улсад суугаа иргэдийн санал өгөх явц үргэлжилж байна
Гадаад улсад суугаа монгол иргэдийн санал өгөх явц гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн санал хураах үйл ажиллагаанд 13095 сонгогч бүртгүүлээд буй. Энэ нь хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа сонгуулийн насны иргэдийн 10 орчим хувь юм. Өмнөх сонгуулиар 7000 гаруй сонгогч бүртгүүлж байсантай харьцуулахад 40 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Санал хураах явц манай улсын 34 дипломат төлөөлөгчийн газарт 07:00-22:00 цагийн хооронд болж байна. Тухайн сонгогч бүртгэлээ хийлгэсэн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж, өөрийн дэмжиж буй нам эвсэлд саналаа өгөх юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд, гадаадад суугаа сонгогчдын бүртгэлийн явцыг хялбаршуулж санал өгөх хугацааг 4 өдөр болгосон. Өөрөөр хэлбэл, бүртгэл нь баталгаажсан сонгогчид энэ сарын 20-23-ны өдрүүдэд саналаа өгөх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.