Сөүл дэх Дипломат корпусын ахлагч, Габон Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Карлос Виктортой танилцах уулзалт хийв.
Энэ сарын 28-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд Сөүл дэх Дипломат корпусын ахлагч, Габон Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Карлос Виктортой танилцах уулзалт хийв.
Элчин сайд С.Сүхболд Монгол Улсын бүс нутагт баримталж буй гадаад бодлогын талаар товч танилцуулж, Элчин сайд Карлос Викторын Сөүл дэх дипломат корпусын үйл ажиллагааг бэхжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг өндөрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.
Элчин сайд Карлос Виктор суугаа улсын гадаад бодлого, орон нутгийн хөгжлийн бодлого, Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдалд ач холбогдол өгч, цаашид дипломат корпусын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсэв.
Мөн тэрээр хоёр талын харилцаа чухал хэдий ч орчин цагт олон талт хамтын ажиллагаа, тэр дундаа аюулгүй байдлын асуудал чухал болохыг онцлон тэмдэглээд, Монгол Улсын санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний тухай зарим мэдээлэл хүсэв.
Элчин сайд С.Сүхболд тогтвортой хөгжлийн бодлого, ногоон хамтын ажиллагаа, эрчим хүч зэрэг асуудлыг онцолж, цаашид тогтмол мэдээлэл солилцож, нягт уялдаа холбоотой хамтран ажиллахаар тохиролцов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.