БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн анхааралд

БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн анхааралд

БНСУ-ын Цагаачлалын албанаас тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдэд зориулж сайн дураар нутаг буцах аяныг 2024 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр болов.

Дээрх аянд хууль бусаар хил нэвтэрсэн, хуурамч паспорт, бичиг баримт ашигласан, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, Цагаачлалын байгууллагаас гаргасан нутаг буцах шийдвэрийг үл биелүүлсэн иргэн хамрагдах боломжгүй юм.

Сайн дураар нутаг буцах аяны хугацаанд нутаг буцсанаар замын хөдөлгөөний зөрчлийн торгуулиас чөлөөлөгдөх, хилийн хориг тавиулахгүй байх, 17 наснаас доош хүүхэдтэй хамт явах тохиолдолд торгуулиас чөлөөлөгдөх зэрэг давуу талтай юм.

Сайн дураар нутаг буцах мэдэгдлийг хамгийн багадаа ажлын 3 өдрийн өмнө хийнэ гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-Д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 20 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ, СЕМИНАРТ ОРОЛЦОХ ТУХАЙ 2024-06-27

Сөүл дэх Дипломат корпусын ахлагч, Габон Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Карлос Виктортой танилцах уулзалт хийв. 2024-06-29

Элчин сайд С.Сүхболд БНСУ дахь Монголчуудын ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа 2024-07-03

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр оршин сууж буй монгол иргэдийн анхааралд 2024-07-18

МОНГОЛ УЛСЫН ВИЗИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ 2024-07-29

БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн анхааралд 2024-09-27

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ 2024-10-29

БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн анхааралд! 2024-12-04

Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг БНСУ-д тэмдэглэв 2024-12-09

БНСУ-ын Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ сэрэмжлүүлэг гаргалаа 2025-01-06

БНСУ-д визийн зөрчилтэй 17,075 иргэн байна. 2025-01-16