Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр зэвсэглэсэн этгээд гал нээжээ.

Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр зэвсэглэсэн этгээд гал нээжээ.

Бямба гаргийн орой АНУ-ын Пенсильвани муж улсын Батлер хотод Ерөнхийлөгч асан Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын цуглаан болох үеэр зэвсэглэсэн этгээд гал нээжээ. Уг үйл явдлын дараа зэвсэгт этгээд болон цугласан олны дунд байсан нэг хүн амиа алдсан гэж дүүргийн прокурор мэдэгдсэн байна. Өөр нэгэн хүний биеийн байдал мөн хүнд байгаа аж.

Зэвсэглэсэн этгээдийг гал нээх үеэр Д.Трамп шархадсан байна. Түүнийг тайзан дээр үг хэлж байх үед нь буун дуу гарсны дараа тэрбээр тайзан дээр унажээ. Улмаар нууц албаны ажилтнууд түүнийг бүчин хамгаалж, яаралтай авч явсан байна. Тус албаны зүгээс Д.Трампыг аюулгүй байгаа гэдгийг мэдэгджээ. Мөн хэвлэлийн төлөөлөгч нь түүнийг “сайн байгаа" гэж мэдээлсэн байна.

Сонгуулийн кампанит ажлын үеэр гал нээсэн уг хэрэг явдлыг хүний амь насанд халдахыг завдсан байж болзошгүй хэмээн шалгаж байгааг хууль сахиулах байгууллагынхан мэдээлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бямба гаргийн орой үг хэлэх үеэрээ хүч хэрэглэсэн үйлдлийг зэмлэн буруушаагаад, Д.Трампыг аюулгүй байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сарны цаад талын хөрсний дээжийг дэлхийд авчирсан байна 2024-06-27

ОХУ, Умард Солонгос хооронд зорчдог галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээхээр болжээ. 2024-06-27

Жулиан Ассанж Их Британийн Белмарш хорих газраас суллагдажээ 2024-06-27

Хятад цаг агаарын аюулын хамгийн дээд буюу "улаан" түвшний сэрэмжлүүлгийг гаргалаа. 2024-06-29

Япон улсад шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргажээ 2024-07-05

Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр зэвсэглэсэн этгээд гал нээжээ. 2024-07-14

Алдарт дуучин Бритни Спирсийн киног “Юниверсал” компани бүтээнэ 2024-08-05

Японы баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 2024-08-09

Японы цаг уурын агентлагаас “Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил” сэрэмжлүүлгийг анх удаа гаргажээ. 2024-08-10

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлажээ 2024-08-15

Японд 3000 лийр хулгайлсан Вьетнамыг баривчилжээ 2024-09-03