Японд 3000 лийр хулгайлсан Вьетнамыг баривчилжээ
Японд 3000 лийр хулгайлсан эрийг баривчилжээ. Лийр хулгайлах явц 24 цаг үргэлжилсэн гэнэ.
Ибараки мужийн цагдаагийн газарт Касама хотод Японд амьдрах зөвшөөрөлгүй гаднын иргэн байгаа тухай мэдээлэл иржээ. Цагдаа нар зочид буудалд нэгжлэг хийхэд, Вьетнамын 31 настай иргэний өрөөнөөс хайрцагласан 1800 ширхэг лийр, жинлүүр, цаасан хайрцаг болон илгээмж илгээсэн тухай шуудангийн баримтууд байжээ. Байцаалтын үеэр тэр хотын цэцэрлэгт хүрээлэнгээс нийт 3000 лийр хулгайлснаа хүлээжээ. Тэрбээр 24 цагийн турш модноос лийр түүж, зарсан байна. Жимсний талыг нь хэдийн худалдан авагчдад хүргүүлжээ. Түүний учруулсан хохирлын хэмжээг 5800 ам.доллар гэж тогтоожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.