Нью-Йоркт коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 3000-д дөхжээ
АНУ-ын Нью-Йорк хотод коронавирусний халдвар авсан хүний тоо 70 мянгад дөхөж, 3000 орчим хүн нас барлаа гэж тус хотын захиргааны цахим хуудсанд мэдээлжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Нью-Йоркт 68 776 хүн халдвар авч, 15 333 нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 2738 хүн нас барсан байна. Халдварын хамгийн олон тохиолдол тус хотын Куинс /23 083/, Бруклин /18 434/, Бронкс /13 680/, Манхэттен /9 691/ болон Статен-Айленд /3851/ дүүрэгт бүртгэгджээ.
Хотын эрх баригчдын мэдээлж байгаагаар, 45 болон түүнээс дээш насны хүмүүсийн дунд халдварын хамгийн олон тохиолдол илэрч байгаа бол нас барсан тохиолдлын дийлэнх нь 75 болон түүнээс дээш насны хүмүүс байна. Үүнээс гадна, халдвар авсан хүмүүсийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.