“Facebook” компани хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулна

“Facebook” компани хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулна

“Facebook” компани коронавирусний тархалттай тэмцэх хүрээнд хэрэглэгчдийн шилжилт хөдөлгөөний тухай мэдээллийг цуглуулна гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Баримт бичигт дурдсанаар “Facebook” компанийн мэргэжилтнүүд энэ долоо хоногоос эхлэн хэрэглэгчдийнхээ АНУ дахь байршлын тухай мэдээллийг цуглуулж, тэдгээр мэдээллээ холбооны болон орон нутгийн эрх баригчдад өгөх аж. Эдгээр мэдээлэлд хэрэглэгчдийн нэрийг дурдахгүй бөгөөд зөвхөн статистик үзүүлэлтүүдийг нэгтгэж, халдварын тархалттай тэмцэх аргуудыг олоход ашиглах аж.

Ингэснээр халдвар дэгдэж байгаа энэ үед олон нийт зай барих шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавихад илүү хялбар байх боломжийг эрх баригчдад олгож байгаа юм хэмээн компанийн удирдлага мэдэгдсэн байна. Түүнээс гадна эдгээр мэдээллийг онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байх зөвлөмжид оршин суугчид хэр нухацтай хандаж байгааг, аль муж улсуудын хооронд хүн ам хамгийн идэвхтэй шилжилт хөдөлгөөн хийж байгааг хянахад ашиглах аж.  


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Рио Тинто компани “Оюу Толгой” төсөл дээр хөрөнгө оруулагчдын эсэргүүцэлтэй туллаа 2020-04-07

Үр тариа, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэлийн гаалийн татварыг “0” болгох тогтоолын төслийг өргөн барив 2020-04-07

Байнгын хороо дэгийн хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 2020-04-07

Нью-Йоркт коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 3000-д дөхжээ 2020-04-07

“Инвескор”-ын хувьцаа эзэмшигчид пүрэв гарагт цахимаар хуралдана 2020-04-07

“Facebook” компани хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулна 2020-04-07

Нефтийн үнэ өсжээ 2020-04-07

Тусгаарлалтад байгаа таван иргэнд торгууль ногдууллаа 2020-04-07

Талибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ 2020-04-07

Чилийн Боловсролын яамнаас коронавируст халдварын тархалтын үед авч, хэрэгжүүлж буй арга хэмжээ 2020-04-07

Засгийн газраас гаргасан ДОЛООН шийдвэрийг хэлэлцэж эхэллээ 2020-04-07