Нефтийн үнэ өсжээ

Лондоны "ICE" биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн ирэх 6 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3.24 хувиар өсөж, торх нь 34.12 ам.долларт хүрчээ. Харин “WTI” маркийн фьючерс хэлцлийн үнэ 27.15 ам.доллар байгаа аж.
"ОПЕК+" буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус 11 улсын сайд нар видео хурал гэж байгаатай холбоотойгоор нефтийн үнэ өсжээ. “ОПЕК+”-н зөвлөгөөн 4 дүгээр сарын 6-нд болох ёстой байсан хэдий ч 9-ний өдөр болгож хойшлуулсан байна. Ийнхүү хойшлуулах болсон нь нефть олборлолтын хэмжээг бууруулах асуудлаар талууд урьдчилсан байдлаар зөвшилцөлд хүрэхэд бэлэн биш байгаатай холбоотой гэж үзэж байгаа аж.
“ОПЕК+”-н гэрээний хугацаа өнгөрсөн 3 дугаар сарын 31-нд дууссан бөгөөд тус байгууллагын хамгийн том хоёр оролцогчийн байр суурь
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.