Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Францын хоёр эмчийг шүүмжилжээ
Шинэ коронавирусний эсрэг вакциныг Африкт туршиж болох юм гэж Францын хоёр эмч телевизээр ярьсан байна. Энэ ярилцлагынхаа дараа хоёр эмчийн нэг нь уучлал гуйсан боловч телевизийн энэ ярилцлага олон хүний эгдүүцлийг төрүүлжээ. “Африк хүмүүсийг хүний гентэй гахай шиг үзэхээ боль” гэж Зааны ясан эрэг улсын хөлбөмбөгчин Дидье Дрогба эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхийлөгч Тедрос Гебрейсус Францын эмч нарыг ялгаварлан гадуурхагчид гэж шүүмжлээд, “Африк аливаа вакцины туршилтын талбар болох ёсгүй. Энэ бол колончлох сэтгэлгээний үр урхаг” гэж сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Африк тивийн хэмжээнд 10 мянга орчим хүн "COVID-19 " халдвартай, 947 хүн эдгэсэн, 490 орчим хүн нас барсан мэдээ байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.