Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын замыг түр хаана
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын замыг түр хаахаар болжээ.
Тодруулбал, тус хүрээлэнгийн хойд талын явган хүний гүүрэн гарцын барилгын ажлын хүрээнд ажлын_өдрүүдэд буюу 4 дүгээр сарын 8-16-нд 00:00-06:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах юм.
Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн Цагдаагийн албанаас санууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.