Сумогийн 5 болон 7 дугаар сарын башёг 14 хоногоор хойшлуулав

Сумогийн 5 болон 7 дугаар сарын башёг 14 хоногоор хойшлуулав

Японы сумогийн холбооноос тав болон долдугаар сарын башёг 14 хоногоор хойшлуулах шийдвэр гаргажээ.

Тухайлбал, зуны тэмцээн Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд 2020 оны тавдугаар сарын 24-нд эхэлж, зургадугаар сарын 7-нд өндөрлөх бол Нагояд болох башёг долдугаар сарын 19-нд эхлүүлж, наймдугаар сарын 2-нд зохион байгуулахаар болжээ.

“Токиод коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа учраас уг хоёр башёг 14 хоногоор хойшлуулах шийдвэрийг гаргалаа” хэмээн Сумогийн холбооны тэргүүн Хаккакү мэдэгдэв.

Нөхцөл байдал өдөр ирэх бүр өөрчлөгдөх болсноор зуны башёг ордондоо үзэгчтэй барилдах, эсвэл бүр цуцлах шийдвэр ч гаргаж магадгүй аж. Даваа гарагийн байдлаар тус улсад “Сovid-19” халдварын 3654  тохиолдол бүртгэгдсэний тэн хагас нь сүүлчийн 7 хоногт байгаа юм байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.