“Нарантуул” захын зүүн хойно цагдаагийн пост ажиллуулж эхэллээ.

“Нарантуул” захын зүүн хойно цагдаагийн пост ажиллуулж эхэллээ.

Архидан согтуурсан, гудамжны иргэд энд олноор цугладаг тул орчны байдлыг аюулгүй, эмх цэгцтэй болгохоор пост ажиллуулж байна. Пост нь нэмэх, хасах 50 хэмд дулаанаа бүрэн барих боломжтой зөөврийн сууц аж.

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Энэ хавьд архидан согтуурдаг 30 гаруй хүнийг Гачууртад эмчилгээнд хамрууллаа. Энд ажиллах найман албан хаагчийг томилсон. Мөн орчны аюулгүй байдалд анхаарахын тулд камержуулна. Гэхдээ үүнийг төр дангаараа бус “Нарантуул” зах нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилга гаргаж хамтарч ажиллана гэж найдаж байна” хэмээв.

Нарантуул захын энэ цэгээс зүүн чиглэлд нөхцөл байдлыг сайжруулахын тулд замын трассыг баталсан тул удахгүй газар чөлөөлнө. Дахин төлөвлөлт нэрийдлээр барьсан стандартын бус замбараагүй барилгыг ойрын хугацаанд цэгцлэхийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул хэлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мансууруулах төрлийн 17кг ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ 2024-09-14

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно 2024-09-15

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна 2024-09-15

Улаанбаатар хотод снукер билярдын дэлхийн цомын анхдугаар тэмцээн эхэллээ. 2024-09-16

А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 2024-09-16

“Нарантуул” захын зүүн хойно цагдаагийн пост ажиллуулж эхэллээ. 2024-09-16

Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна 2024-09-16

Нэгдүгээр эгнээгээр зорчсон 51 мянга гаруй зөрчил бүртгэжээ. 2024-09-16

Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшаар ажиллах талаар мэдээлэл өглөө 2024-09-16

“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд цахилгаан мотоцикл, дугуй, скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй 2024-09-16

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 2024-09-18