Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна

Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хүнсний худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд энэ сарын 3-ны өдрөөс хяналт шалгалт хийж эхэлсэн. 

Өнөөдрийн байдлаар шалгалтад 206 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан бөгөөд 39 зөрчил илрүүллээ.

Тодруулбал, хадгалах хугацаа дууссан хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдаалсан 5 иргэний 8 нэр төрлийн 108 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, 7 аж ахуйн нэгж, иргэнд 5,200,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс ил задгай хүнсний худалдаа эрхэлж буй 3 иргэний үйл ажиллагааг зогсоосон байна.

Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүн болон төмс, хүнсний ногооны 18 нэр төрлийн дээж авч Стандарт хэмжил зүйн газрын харьяа хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хорио цээр болон пестицидийн үлдэгдэл, нитрат тодорхойлохоор шинжилгээнд хамруулаад байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллах талаар 23 аж ахуйн нэгж, иргэнд хугацаатай албан шаардлага хүргүүлээд байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно 2024-09-15

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна 2024-09-15

Улаанбаатар хотод снукер билярдын дэлхийн цомын анхдугаар тэмцээн эхэллээ. 2024-09-16

А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 2024-09-16

“Нарантуул” захын зүүн хойно цагдаагийн пост ажиллуулж эхэллээ. 2024-09-16

Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна 2024-09-16

Нэгдүгээр эгнээгээр зорчсон 51 мянга гаруй зөрчил бүртгэжээ. 2024-09-16

Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшаар ажиллах талаар мэдээлэл өглөө 2024-09-16

“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд цахилгаан мотоцикл, дугуй, скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй 2024-09-16

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 2024-09-18

Тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар ажиллуулна 2024-09-18