“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд цахилгаан мотоцикл, дугуй, скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй

“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд цахилгаан мотоцикл, дугуй, скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Автомашингүй өдөр”-ийг 12 дахь жилдээ зохион байгуулна.

Тэгвэл энэ сарын 21-ний бямба гарагт “Автомашингүй өдөр” тохиох юм. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилготой. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэдэг юм.

“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, дугуй, скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд мөн оролцуулахгүйг мэдэгдлээ. Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана.

Үүнд:

Д.Сүхбаатарын гудамж
Их сургуулийн гудамж
Сөүлийн гудамж
Партизаны гудамж
“Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар
Төмөрчний гудамж
“Гэсэр” сүмийн уулзвар
Самбуугийн гудамж,
Анкарагийн гудамж,
Бага тойруу
Бээжингийн гудамж
Токиогийн гудамж
Залуучуудын гудамж
Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн замын уулзвар
Чагдаржавын гудамж
Элчингийн гудамж
Олимпын гудамж
Гэндэнгийн гудамж
Монголын хүүхдийн ордноос “Монгол шуудан”-гийн уулзвар зэрэг байршилд автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 2024-09-16

“Нарантуул” захын зүүн хойно цагдаагийн пост ажиллуулж эхэллээ. 2024-09-16

Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна 2024-09-16

Нэгдүгээр эгнээгээр зорчсон 51 мянга гаруй зөрчил бүртгэжээ. 2024-09-16

Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшаар ажиллах талаар мэдээлэл өглөө 2024-09-16

“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд цахилгаан мотоцикл, дугуй, скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй 2024-09-16

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 2024-09-18

Тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар ажиллуулна 2024-09-18

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулна 2024-09-18

Түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтран ажиллана 2024-09-18

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2024-09-18