Өмнөд Солонгосын зенитийн пуужингийн цогцолборыг Иракт нийлүүлнэ
Зенитийн пуужингийн "Чонгун-2" цогцолборыг нийлүүлэх гэрээг Өмнөд Солонгосын “LIG Nex1” компани Иракийн Батлан хамгаалах яамтай 2.78 тэрбум ам.доллароор хийжээ.
Аюулгүй байдлын үүднээс хэлцлийн санхүүгийн нөхцлүүдийг нууцалсан байна. Энэхүү гэрээ нь “Чонгун-2”-ыг гадаадын орнуудад экспортлох гурав дахь хэлэлцээр болж байна. Өмнө нь уг цогцолборыг АНЭУ болон Саудын Арабад нийлүүлж байв.
“Чонгун-2”-ыг Өмнөд Солонгосын хэд хэдэн компани хамтран үйлдвэрлэдэг. Тодруулбал, пуужинг “LIG Nex1” компани, радарын төхөөрөмжийг “Hanwha Systems” корпорац үйлдвэрлэдэг бол “Hanwha Aerospace” харвагч төхөөрөмжийг нийлүүлдэг байна.
2022 онд АНЭУ 12 ширхэг "Чонгун-2" цогцолборыг 3.37 тэрбум ам.доллароор, 2024 оны хоёрдугаар сард Саудын Араб 3.2 тэрбум ам.доллароор 10 цогцолбор худалдаж авчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.