Умард Солонгос руу автобус хулгайлан буцахыг оролдсон дүрвэгчийг саатуулжээ

Умард Солонгос руу автобус хулгайлан буцахыг оролдсон дүрвэгчийг саатуулжээ

Автобус хулгайлан Умард Солонгос руу буцахыг оролдсон дүрвэгчийг Өмнөд Солонгосын цагдаа нар саатуулжээ. 

Уг эрэгтэйг хоёр Солонгосыг тусгаарладаг Нэгдлийн гүүрэн дээр саатуулсан байна. Тэрбээр гүүрийг хамгаалж байсан цэргүүдийн зогс гэсэн шаардлагыг үл тоомсорлож, гүүрний хаалтыг мөргөжээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, 30 орчим насны энэ эрэгтэй Өмнөдөд бэрхшээлтэй тулгарсан учраас гэртээ харихыг хүсэж байгаагаа цагдаад тайлбарласан байна. Тэрбээр 10 жилийн өмнө Умард Солонгосоос дүрвэн иржээ. 

Уг эрэгтэй орон нутгийн цагаар мягмар гаргийн 01:00 цагт хойд нутгийн Пажу хотын гаражаас автобус хулгайлсан бөгөөд хагас цагийн дараа баригдсан байна. Баривчлагдах үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглээгүй байжээ.

“The Dong-A Ilbo” сонинд мэдээлснээр, Пажуд болон өөр хотуудад цагийн ажил хийж байсан уг эрэгтэй төлөх ёстой торгуулиуд нь бөөгнөрөн хуримтлагдсан гэж цагдаад хэлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол орон даяар суурин газруудаа бүрэн камержуулж камерын нэгдсэн системд холбоно 2024-09-18

Умард Солонгос өнөө өглөө хэд хэдэн баллистик пуужин харважээ 2024-09-18

Өмнөд Солонгосын зенитийн пуужингийн цогцолборыг Иракт нийлүүлнэ 2024-09-20

Лиса Victoria’s Secret загварын шоу үзүүлэхээр болжээ. 2024-09-20

БНСУ-ын "Самсунг” компани Вьетнамд OLED дэлгэцийн үйлдвэр барина 2024-09-23

Умард Солонгос руу автобус хулгайлан буцахыг оролдсон дүрвэгчийг саатуулжээ 2024-10-03

БНСУ “Hyunmoo-5” хэмээх хамгийн сүүлийн үеийн баллистик пуужинг танилцууллаа. 2024-10-03

БНСУ-ын "Samsung Electronics” хиймэл оюун ухаанд зориулсан хатуу дискийг үйлдвэрлэж эхэлжээ 2024-10-05

БНАСАУ Өмнөд Солонгостой холбогдсон авто зам, төмөр замуудыг хаана. 2024-10-10

БНАСАУ Өмнөд Солонгостой холбогддог авто замын зарим хэсгийг дэлбэлжээ 2024-10-15

Авто зам дэлбэлсний хариуд анхааруулах гал нээжээ 2024-10-15