БНСУ “Hyunmoo-5” хэмээх хамгийн сүүлийн үеийн баллистик пуужинг танилцууллаа.
БНСУ “Hyunmoo-5” хэмээх ойрын зайн тусгалтай, хамгийн сүүлийн үеийн баллистик пуужинг танилцууллаа. Энэ бол аварга том бункер эвдэгч пуужин бөгөөд байлдааны цэнэгт хошуу нь хэдэн тоннд хүрдэг байна.
“Defense Express” сонинд бичсэнээр, энэхүү пуужин 20 м урт эх биетэй, 8 тонн жинтэй байлдааны хошуутай учир дэлхий дээрх хамгийн хүчтэй цөмийн бус зэвсэгт тооцогдож байна. Хэрэв байлдааны хошууны жинг 1 тоннд хүргэж багасгавал тусгал нь 5500 километрээс давж, дунд тусгалын пуужинтай адил зайд тусах ажээ. “Hyunmoo-5”-ын нислэгийн хурд 10 Мах хүрдэг бөгөөд зэвсгийн шинжээчид үүнийг "мангас пуужин" гэж нэрлэж байна.
Пуужинг шинээр зохион бүтээж, энэ зун туршжээ. “Hyunmoo-5” бол газар доорх байгууламжуудыг устгах зориулалтай пуужин юм. Түүнийг зохион бүтээхийн тулд Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд 30 гаруй жилийг зарцуулжээ. 1970-аад онд Америкийн “Nike Hercules” пуужинд суурилан бүтээсэн Өмнөд Солонгосын анхны “NHK-1”, “NHK-2” пуужингууд нь 250 хүртэл км-ийн тусгалтай байсан бөгөөд аль хэдийн ашиглалтаас гарсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.