Дөрөвдүгээр сарын 29-нд 4.1 километрийн диаметртэй “1998 O2” солир дэлхийн хажуугаар зөрж өнгөрнө.

Дөрөвдүгээр сарын 29-нд 4.1 километрийн диаметртэй “1998 O2” солир дэлхийн хажуугаар зөрж өнгөрнө.

Дөрөвдүгээр сарын 29-нд 4.1 километрийн диаметртэй “1998 O2” солир дэлхийн хажуугаар зөрж өнгөрнө. Солир дэлхийг оновол “сүйрүүлж” чадахуйц хэмжээтэй ч манай гарагаас 6.2 сая километрийн зайд өнгөрөх тул аюулгүй аж. Энэ талаар NASA-гийн солирын ажиглалтын ажлын хэсэг Твиттер хуудаснаа жиргэж, мэдээлсэн байна.

6.2 сая километр гэдэг нь дэлхий, сар хоёрын хоорондох зайнаас даруй 16 дахин урт хэмжээ юм. Иймд одон орон судлах сонирхолтой хүмүүс телескоп дуран ашиглаж солирыг харах боломжтой. Мөн Virtual Telescope цахим хуудсаар шууд бичлэг хийн, олон нийтэд харуулах юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.