Эрхүү мужид коронавирусний улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ
ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо нэг өдрийн дотор 1154-өөр нэмэгдэж, 7497 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ. Одоогийн байдлаар эмнэлгээс гарсан хүний тоо 494 болсон бол нас барсан хүний тоо 58-д хүрчээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 88 хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан хүний тоо 494 болсон бол 11 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 58-д хүрсэн байна. ОХУ-ын 81 бүс нутагт халдварын тохиолдол бүртгэгджээ.
Нас барсан нийт 11 тохиолдол бүртгэгдсэнээс Москва хотод 2, Москва мужид 5, Приморийн хязгаарт 1, Бүгд Найрамдах Буриад улсад 1, Краснодарийн хязгаарт 1, Эрхүү мужид 1 тохиолдол тус бүр бүртгэгдсэн байна. Буриад улс болон Эрхүү мужид бүртгэгдсэн тохиолдлууд нь коронавирусний улмаас нас барсан анхны тохиолдлууд байсан тухай "TASS" агентлаг мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.