Маргааш "Сандуйн жүд" номыг хурна
Маргааш билгийн тооллын Хаврын дунд шарагчин туулай сарын шинийн 15, аргын тооллын дөрөвдүгээр сарын 8, Тэргүүн дагуул одтой цагаагчин могой өдөр.
Шинийн арван таванд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд нь тарнийн хамгийн дээд ёс болох “Нууцын хураангуй үндэс” Сандуйн жүд номыг тогтмол хурж буян ном үйлддэг.
САНДУЙН ЖҮД НУУЦЫН ХУРААНГУЙ
"Сандуйн жүд" их хөлгөн судрын утгыг бүрэн тайлсан хүнд өндөр уулын оройд гараад үзсэн мэт энэ насандаа бурханы эрдэм учрыг ойлгодог учиртай. Энэхүү номыг үзсэн, уншсан, даган баяссан төдийд арвин их буян хурааж, гэнэтийн гай барцад, осол аюулаас гэтэлгэж байдаг хэмээн үздэг.
“Сандуйн жүд” хураангуй нь:
Дүйва санва лайжүн ва
Дэвшин шэгва гүнжи сан
Доржэ нинбо дүйва ей
Дэнид жомдаан шаддүй сол
Унших үедээ чин сэтгэлээс сүслэн өөрт хийгээд бусдын тус амгаланг бүтэх болтугай хэмээн бодвоос номын адистад их болно.
Эх сурвалж: Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.