"Москва" хорооллоос хотын төв рүү ДУГУЙН ЗАМ тавина

"Москва" хорооллоос хотын төв рүү ДУГУЙН ЗАМ тавина

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2024.10.22/ хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэх үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "20 минутын хот Үндэсний хорооны даргын 2025 оны төсвийн төсөлд автомашингүй гудамж, авто зогсоол, явган хүн энгийн болон цахилгаан хөдөлгүүрт дугуйн замын байгууламжийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах асуудал тусгажээ. Автомашингүй гудамж болон явган хүний, дугуйн замыг хаана байгуулах вэ. Энэ ажил нийслэл хотод хийж буй бусад ажлуудтай уялдсан уу" гэдгийг тодруулав. 

Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн үүнд "Улаанбаатар хотын төв бүсэд хэд хэдэн газар автомашингүй гудамж бий болгох асуудлыг ярьж байгаа. Одоо автомашины зогсоол байгаа газруудад давхар зогсоол байгуулж, аль болох олон машины багтаамжтай болгоод автомашингүй гудамжийг бий болгохоор тав, зургаан газрыг төлөвлөсөн. Энэ асуудлыг нийслэлийн бүтээн байгуулалттай уялдуулахаар ярилцаж байгаа гэсэн хариултыг өгсөн. “Москва” хорооллоос нааш хотын төв рүү чиглэсэн дугуйн замыг байгуулах төлөвлөгөөг тухайн үеийн “Гудамж” төслийнхөн гаргасан юм билээ. Энэ төлөвлөгөөг үргэлжлүүлэн дугуйн зам байгуулах ажлыг гүйцэтгэх боломжтой юм байна гэж бид үзсэн. Хотын удирдлага дэмжиж байгаа" гэсэн хариулт өглөө. 

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээг Хөшигийн хөндийд байгуулахаар тусгасан байна. Нэг цэгийн үйлчилгээнд хүрэх хүн амын урсгалыг хэрхэн тооцсон бэ. Өчнөөн хөрөнгө зарцуулаад барьсан ч  хүн нь зорьж очдоггүй газар болчих вий" гэдгийг тодруулав. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр гүйцэтгэгч Б.Солонгоо эл асуултад "УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Номтын аманд төр, захиргааны нэгдсэн байр, төрийн үйлчилгээний нэгдсэн цэг цогцолборыг байгуулах ажил эхэлсэн. Энэ оны төсвийн тодотголоор 100 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ цогцолбор 680 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд жил бүрийн төсөвт тодорхой хөрөнгө төсөвлөж явна. Энэ цогцолборыг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн. Цаашдаа Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагуудыг шилжүүлэн суурьшуулахаар төлөвлөж байна. Бүсчлэлийн хувьд Шинэ зуунмод хотын эдэлбэр газарт цогцолбор байрлана" хэмээн хариуллаа.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан, 2025 оны төсвийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

СӨХ газрын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, хаалт тавих эрхгүй 2024-10-22

Бусдын биед халдсан бүлэг этгээдүүдийг илрүүллээ 2024-10-22

Монголын баг тамирчид 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ 2024-10-22

Баруун аймгууд руу зорчдог автобуснууд өнөөдрөөс “Драгон” төвөөс явна 2024-10-22

Цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утсаар шуурхай хүлээн авах боломжтой 2024-10-22

"Москва" хорооллоос хотын төв рүү ДУГУЙН ЗАМ тавина 2024-10-22

Загасны уурга нь цахилгааны утсанд хүрснээр тогонд цохиулж амиа алджээ 2024-10-23

Оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай авто машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй 2024-10-23

Скүүтэр болон суррон дугуйгаар зорчихыг хязгаарлаж эхэлжээ. 2024-10-23

НӨАТ-ын буцаан олголтыг ням гарагаас олгож эхэлнэ 2024-10-23

Таван шалгуур үзүүлэлтээр нийслэлд тээврийн хэрэгслийн сери дугаар олгоно 2024-10-25