НӨАТ-ын буцаан олголтыг ням гарагаас олгож эхэлнэ
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог.
Харин 2024 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ны ням гарагаас иргэдийн дансанд шилжүүлж эхлэх ажээ. Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөгийг буцаан олгож байсан юм.
НӨАТ-ын буцаалтаар дараах автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой байдаг. Тэгвэл дээрх татваруудыг НӨАТ-ын буцаан олголтоор төлөх хүсэлт хүлээн авах хугацаа өчигдрөөр дуусгавар болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.