БНСУ-д 45 жилийн дараа "ОНЦ БАЙДАЛ" зарласан үйл явдал боллоо!
БНСУ-д 45 жилийн дараа "ОНЦ БАЙДАЛ" зарласан үйл явдал боллоо!
Өнгөрдөг шөнө буюу 2024.12.03-ний өдрийн 22:40 цагийн үед БНСУ-ын ерөнхийлөгч "Юүн Сог Ёоль" бүх ард түмэнд хандсан шуурхай мэдэгдэл хийж улсын хэмжээнд онц байдал зарлаж байгааг сонордуулсан юм.
Тус улсын үндсэн хуулийн дагуу улсын ерөнхийлөгчид энэхүү эрх байдаг бөгөөд ерөнхийлөгч улс оронд ноцтой аюул учруулж болзошгүй нийгэмд эмх замбараагүй байдал үүссэн, үндсэн хуульт ёсны эсрэг ноцтой аюул тулгарсан гэж үзвэл дангаар "Онц байдал" зарлах эрхтэй байдаг байна.
Юүн Сог Ёоль ерөнхийлөгч өнгөрсөн шөнө 21:00 цагаас эхлэн улсын хэмжээнд онц байдал зарласан боловч үүнээс хойш 2цаг 30 минутын дараа буюу 3-р сарын 4-ний өдрийн үүрийн 01:30 минутын үед үндэсний ассамблейн шуурхай хуралдаан болж нийт гишүүдийн 100%-ийн саналаар ерөнхийлөгчийн зарласан онц байдлыг цуцлах шийдвэр гаргасан юм.
Үндсэн Ассамблейн албан ёсны шийдвэр гарснаас хойш 3 цагийн дараа буюу үүрийн 04:30 цагийн үед ерөнхийлөгчийн ордны зүгээс онц байдлыг цуцлах шийдвэр гаргасан тухай албан ёсны мэдээлэл гаргасаар үйл явц тодорхой хэмжээнд намжаад байна.
Гэвч сөрөг хүчний намуудын зүгээс Ерөнхийлөгчийн энэхүү үйлдэл нь өөрөө улс оронд эмх замбараагүй байдал үүсгэсэн бөгөөд үндсэн хууль болон онц байдлын тухай хуульд заасан үндсэн шаардлагуудыг хангаагүй хууль бус үйлдэл хэмээн хүчтэй шүүмжилж байна.
Ерөнхийлөгчийн нам буюу "Ард түмний хүч" намын дотор ерөнхийлөгчийг өөрийн намаас хөөх тухай яриа өрнөж байгаа бол сөрөг хүчний намууд нэгдэн ерөнхийлөгчийг татан буулгах ёстой гэж мэдэгдэв.
Харин ерөнхийлөгчийн зүгээс энэхүү нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх тухай албан ёсны мэдээлэл өгөхгүй байгаа боловч дөнгөж сая буюу өглөөний 10:00 цагийн үед Ерөнхийлөгчийн ордны өндөр албан тушаалтнууд БҮГД ОГЦРОХ санал гаргасан тухай шуурхай мэдээлэл гарлаа!
БНСУ дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.