Шуурхай мэдээ : БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах хуулийн төсөл өргөн барилаа.
Дөнгөж сая 14:40 цагийн үед БНСУ-ын Үндэсний ассамблейн сөрөг хүчний 6 нам нэгдэж "Юүн Сог Ёоль" Ерөнхийлөгчийг огцруулах хуулийн төслийг "Үндэсний Ассамблей"-д өргөн барьсан байна.
Ерөнхийлөгчийг огцруулах тухай санал өргөн баригдсан тохиолдолд "Үндэсний Ассамблей" нь өргөн баригдсаны дараах хамгийн эхний чуулганд нийт гишүүдэд танилцуулах ёстой бөгөөд саналыг танилцуулснаас хойш 24 цагийн дараа 72 цагийн дотор хэлэлцэн санал хураах ёстой байдаг.
Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө татан буулгах үйл явц нь төдийлөн хялбар хийгддэг үйл явц биш бөгөөд "Үндэсний ассамблейн" нийт гишүүдийн талаас илүү нь дэмжсэн тохиолдолд огцруулах хуулийн төслийг өргөн барьж болох бөгөөд нийт гишүүдийн 3-ний 2-оос дээш буюу дийлэнх олонхын дэмжлэгийг авч байж батлагддаг байна.
Хэрэв "Үндэсний Ассамблейн" нийт гишүүдийн дийлэнх олонхын саналаар огцруулах хуулийн төсөл батлагдсан тохиолдолд үүнийг "Үндсэн хуулийн цэц"-д шилжүүлэн цэцийн хурлаар эцэслэн шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай билээ.
БНСУ-ын Үндсэн хуулийн цэц нь 9 гишүүнтэй байдаг бөгөөд 7 ба түүнээс дээш гишүүдийн ирцтэйгээр ерөнхийлөгчийг огцруулах хуулийн төслийг хэлэлцэх ёстой байдаг байна.
Эх сурвалж : YTN News
БНСУ дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.