Сөрөг хүчний намуудын гишүүд дэмжигчдийн жагсаал 2 дахь өдрөө үргэлжилж байна
Ерөнхийлөгч "Юүн Сог Ёоль"-ийг огцруулахыг шаардсан иргэдийн жагсаал 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Нийслэл Соүль хотоос гадна томоохон хотууд болох Инчон, Тэжон, Гаунжү, Жэжү хотуудад жагсаал болж байна. Жагсаалд сөрөг хүчний намуудын гишүүд дэмжигчид болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Өнөөдөр буюу 12-р сарын 5-ний өдрөөс эхлэн "Төмөр замчдын үйлдвэрчний эвлэл" нэгдсэн ажил хаялт зарласны улмаас Соүль хотын метро болон хот хоорондын зарим хурдны галт тэрэгний хуваарьт хөдөлгөөнд их бага хэмжээний саатал үүсээд байгаа билээ.
Тэгвэл "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тухай Үндэсний Ассамблейн нэгдсэн хуралдаан 6, 7-ний өдрүүдэд болох төлөвтэй байгаа боловч эрх баригч намын гишүүд 100% эсрэг санал өгөхөө мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж : Yonhap News
БНСУ дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.