Шуурхай мэдээ : "Юүн Сог Ёоль" Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлал хүслээ
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг өнөөдөр 17:00 цагт Үндэсний Ассамблейн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тов гараад байна.
Тэгвэл дөнгөж сая "Юүн" Ерөнхийлөгч бүх ард түмэнд хандаж өөрийн байрь суурийг илэрхийлэхийн зэрэгцээ онц байдал зарлаж ард иргэддээ айдас түгшүүр үүсгэсэн бөгөөд толгой бөхийн училалт хүсэж байна хэмээлээ.
Тэрээр хэлэхдээ "Онц байдал" зарласан нь улс орноо удирдах гэж хичээсэн ерөнхийлөгч миний аргаа барсан нөхцөл байдлаас үүсэлтэй яах ч аргагүй нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж тайлбарласан юм.
Тэгвэл энэхүү "Юүн" Ерөнхийлөгчийн тайлбар болон ард түмэндээ хандсан уучлал нь түүнийг ерөнхийлөгчийн суудалдаа үлдээж чадах эсэх нь хэдхэн цагийн дараа тодорхой болох юм.
Эх сурвалж: YTN NEWS
БНСУ дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт WWW.OLNODO.COM
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.