Шуурхай мэдээ : Тэргүүн хадагтайг мөрдөн шалгах тусгай хуулийн төсөл унав!
БНСУ-ын Тэргүүн хадагтай "Ким Гон Хы"-тэй холбоотой хэд хэдэн асуудлуудыг мөрдөн шалгуулах тусгай хуулийн төслийг сөрөг хүчний "Ардчилсан" намын зүгээс Үндэсний Ассамблейд өргөн бариад байсан бөгөөд өнөөдөр "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийн өмнө хэлэлцэж санал хураалт явуулж дууслаа.
Нийт 300 гишүүн санал өгсөн бол 198 хүн дэмжиж, 102 хүн татгалзсан санал өгснөөр хуулийн төсөл уналаа. Учир нь дийлэнх олонхын саналаар буюу 200 ба түүнээс дээш гишүүдийн санал авч байж батлагддаг ёстой билээ.
Одоо Ассамблей үргэлжлүүлэн "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэж байна!
Эх сурвалж : SBS News
БНСУ дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.