Бээжингийн болон Эрхүүгийн гудамж тросс хашлагатай болов
Нийслэлийн Бээжингийн гудамж, Эрхүүгийн гудамжны ногоон байгууламжинд хамгаалалтын троссоор хийсэн хашлага суурилуулах ажлыг хийж дууслаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас мэдээллээ.
Улмаар Саппорогийн уулзвараас хойш Ард Аюушын өргөн чөлөө буюу Өргөө кино театрын уулзвар хүртэлх замын голоор 2019 онд тарьсан 1325 ширхэг гацуур модонд хамгаалалтын тросс хашлага хийх юм байна. Мөн уг байршилд энэ хавар иргэдийн ая тухтай зорчих, амарч зугаалах сандал, сүүдрэвчийг хийж байрлуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.