Ши Жиньпинийг шүүмжилсэн тэрбумтныг баривчлан шалгаж байна

Ши Жиньпинийг шүүмжилсэн тэрбумтныг баривчлан шалгаж байна

БНХАУ-ын тэргүүн баячуудын нэг, үл хөдлөх хөрөнгийн магнат Рен Жичанг БНХАУ-ын цагдаагийн газар, Дотоод хэргийн яамнаас шалгаж, мөрдөн байцааж эхэлжээ.

Учир нь тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг илт шүүмжилж, цар тахлын үеэр улс төрийн манлайлал үзүүлж чадаагүй, бодлогын алдаа гаргасан гэж олон нийтийн цахим хуудаснаа мэдээлсээр ирсэн юм.

Рен Жичанг Коммунист намд удирдах албан тушаал хашиж байсан элит гэр бүлээс гаралтай тэрээр эрх баригчдын бодлогыг хүчтэй шүүмжилдгээрээ алдартай.

Өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын Дотоод хэргийн яам болон холбогдох байгууллагууд гүйцэтгэх ажиллагаа явуулж түүнийг баривчилсан юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.