Монгол улсын гоо сайхны бүтээгдэхүүний тухай БНСУ-ын "The Guru" хэмээх сайтад бичжээ.

Монгол улсын гоо сайхны бүтээгдэхүүний тухай БНСУ-ын "The Guru" хэмээх сайтад бичжээ.

Монгол улсын "ДУЛАМ" хэмээх гоо сайхны бүтээгдэхүүний тухай БНСУ-ын "The Guru" хэмээх сайтад бичжээ. Сураглаж үзвэл манай Монголчууд өөрсдөө хийж байгаа юм байна. Гадаадын биш өөрийн брэндийг дэмжихийг уриалж орчуулан хүргэж байна.

...Монгол улсад ДУЛАМ брэнд хүчтэй салхилах нь. Учир нь Монгол улсад урьд өмнө худалдаалагдаж байсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс ялгаатай нь тус улсын уур амьсгалд тохирсон Монгол хүний арьсанд таарсан бүтээгдэхүүн учраас тэр юм.

Монгол улсын гоо сайхны бүтээгдэхүүний дийлэнх хувь буюу 88%-ийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг, тус улс нь гадаадын гоо сайхны бараа ихтэй газар юм. Гэвч гадаад улсын гоо сайхны бараа тэр бүр Монгол хүний онцлогт тохирдоггүй дутагдалтай тал бий.

Монгол улс бол эх газрын хуурай уур амьсгалтайгаас гадна нарны гэрлийн хурц туяа хүчтэй тусдаг улс орон билээ. Зуны улиралд 30 хүртэл градус халж, өвөл цагт хасах 45 градус хүртэл хөрдөг эрс тэрс уур амьсгалтай. Уур амьсгалын энэхүү онцлог байдал нь Монголчуудын арьсыг амархан хуурайшуулж, нарны хэт ягаан туяаны нөлөөнд амархан ордог учир энд арьс нөхөн сэргээх болон чийгшүүлэх чухал шаардлагатай байдаг.

ДУЛАМ брэнд нь Монголчуудын хүсдэг тэр зүйлийг гүйцээхийн тулд гоо сайхны бүтээгдэхүүний орон болох Франц бүтээгдэхүүний туршлага, Солонгос бүтээгдэхүүний тусгай технологиор Монгол орны уур амьсгал болон арьсанд нэн тохиромжтой өөрийн онцлог бүхий барааг үйлдвэрлэсэн байна.

ДУЛАМ-ын орцод "ургамлын үүдэл эс", "гиалуроны хүчил", "пептид" зэрэг орсон ба "ургамлын үүдэл эс" нь ургамлын эрч хүчээр арьсыг нөхөн төлжүүлж арьсанд хангалттай чийгшилийг өгдөг байна. Харин пептид нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Хуурайшилт ихтэй, хүйтэн сэрүүн цаг уурт эмзэг арьсыг нөхөн төлжүүлж, чийгшүүлэн, нэмэлт тэжээлээр хангахад DULAM гоо сайхны бүтээгдэхүүн зориулагджээ.

DULAM компанийн ажилтны хэлснээр "Дэлхийн гоо сайхны бараа бүтээгдэхүүний өрсөлдөөний талбар болчихоод байгаа Монгол улсад Монгол орны цаг уур болон арьсанд тохирсон мэргэжлийн брэндтэй болж Монголоос алс хол байгаа гадаад улсын брэнд биш Монголчууд өөрийн арьсанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг ойроос сонгох боломжтой боллоо" гэжээ.

Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.