Шуурхай мэдээ: "Jeju Air" Компанийн онгоц осолдлоо!

Шуурхай мэдээ: "Jeju Air" Компанийн онгоц осолдлоо!

Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 09 цагт "Jeju Air" Компанийн онгоц осолдсон ноцтой хэрэг гарлаа. 

БНСУ-ын "Jeju Air" Компанийн Boing 737-800(B738) онгоц Банког хотоос хөөрж 09:03 цагийн үед "Чонном" аймгийн "Мү-Ан" хотын ОУ-ын нисэх онгоцны буудалд газардах үед онгоцны дугуй дэлгэгдээгүйн улмаас ослын буулт хийж онгоц элгээрээ газардсан байна.

Улмаар онгоцны буудлын хашааг мөргөн дэлбэрэлт үүсэн маш хурдтай галд автаж эхэлсэн байна. Тэр дариу гал унтраах аврах үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

Тус онгоцонд нийт 175 зорчигч байсан бөгөөд одоогийн байдлаар 62 хүн нас барж 2 хүнийг аварч чадсан мэдээлэлтэй байна. Гал унтраах аврах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул цаашид ослын шалтгаан болон нас барсан иргэдийн тоо хэд болохыг албан ёсны мэдээлэл өгнө гэж мэдээллээ. 

Эх сурвалж: YTN News 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.