Шуурхай : "Юүн" Ерөнхийлөгчийг баривчлах оролдлого бүтэлгүйтэв!

Шуурхай : "Юүн" Ерөнхийлөгчийг баривчлах оролдлого бүтэлгүйтэв!

БНСУ-ын Төрийн өндөр дээд албан тушаалтны гэмт хэргийг мөрдөн байцаах газрын албан хаагчид Ерөнхийлөгч "Юнъ Сог Ёл"-ийг баривчлахаар Соүль хотын "Юунсан" дүүргийн "Ханнам" дун(хороо)-д байдаг Ерөнхийлөгчийн өргөөрүү нэвтрэх, нэгжлэг хийхийг оролдсон хэдий ч Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу Хамгаалалтын албанаас тус газарт Ерөхийлөгчийг баривчлах зөвшөөрлийг олгох боломжгүй хэмээн саатуулсан байна.

Төрийн өндөр дээд албан тушаалтны гэмт хэргийг мөрдөн байцаах газрын гаргасан хүсэлтийг хянан үзээд тус улсын шүүхээс "Юүн Сог Ёл" Ерөнхийлөгчийг албадан баривчлах зөвшөөрөл олгогдоод байгаа юм. Гэвч төрийн тусгай хамгаалалтын газар нь уг баривчлах зөвшөөрлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэснээр энэ мэт зөрчилдөөн үүсээд байгаа юм. 

Өнөөдөр өглөө эхэлсэн албадан баривчлах ажиллагаа 5 цаг үргэлжилсний эцэст Ерөнхийлөгчийн өргөөний төрийн тусгай хамгаалалтын бүсийг нэвтэрч чадалгүй буцлаа.

Тус мөрдөн байцаах газрын зүгээс мэдэгдэл хийж Ерөнхийлөгчийн Хамгаалалтын албаны даргыг төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад санаатайгаар саад учруулсан хэргээр мөн адил баривчлах үндэслэлтэй гэж мэдэгдээд байна!

Эх сурвалж: YTN News 

БСНУ Дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.