БНСУ-ын нээлттэй тэмцээнд Б.Ачбадрах аварга боллоо
БНСУ-ын Пёнчан хотын Олимпын спорт цогцолборт Солонгосын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнөөдөр эхэллээ.
79 дэх удаагийн тэмцээнд манай Солонгосоос гадна Монгол, Тайвань, Ирланд зэрэг орны 100 орчим тамирчин өрсөлдөж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн сонгомол 15 км-ын зайн уралдаан болсон бөгөөд манай улсаас оролцсон Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах түрүүллээ. Тэрбээр 46:07.9 цагийн амжилтаар бүх тамирчныг тэргүүлж, тус улсын үндэсний тэмцээнд түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо. Түүний хувьд өнгөрсөн жил энэхүү нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол 2025 онд амжилтаа ахиулан төрийн дууллаа эгшиглүүлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.