О.Алтангэрэл: Иргэд даатгалын компаниудаас мөнгөө буцааж нэхэмжлэх боломжтой.

О.Алтангэрэл: Иргэд даатгалын компаниудаас мөнгөө буцааж нэхэмжлэх боломжтой.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нэр бүхий иргэд, байгууллагаас жолоочийн даатгалын хураамжтай холбоотой гомдол ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүр шаардлага хангаагүй гэж үзсэн. Тиймээс энэ сарын 9-нд шийдвэр гаргаж, хэрэгжих боломжгүй болголоо. Түүнчлэн уг шийдвэрийг улсын бүртгэлийн нэгдсэн сангаас хаслаа. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооны жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүрийг баталсан шийдвэр хэрэгжих боломжгүй болсон гэсэн үг. Учир нь захиргааны хэм хэмжээний акт Хууль зүй, дотоод хэргийн яамны нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж байж хэрэгждэг.

Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо үүнтэй холбоотой материалуудаа дахин хянаж, хуульд нийцүүл гэдэг байдлаар буцаасан. Одоо олон нийтийн бухимдаад байгаа энэ даатгалын харилцаа хууль зүйн хувьд боломжгүй болж байна. Нэгэнт шийдвэр гарсан тул иргэд даатгалын компаниудаас мөнгөө буцааж нэхэмжлэх боломжтой. Даатгалын компаниуд мөнгийг нь буцаан өгөх үүрэгтэй” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа 2025-01-08

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 2025-01-08

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ 2025-01-08

Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргаашнаас хаана 2025-01-09

2025 оны эхний чансаа тогтоох барилдаан зарлажээ 2025-01-10

О.Алтангэрэл: Иргэд даатгалын компаниудаас мөнгөө буцааж нэхэмжлэх боломжтой. 2025-01-10

Зайсангийн гүүрийг өнөөдөр 22:00 цагаас хаана 2025-01-10

Лос-Анжелесын түймрийн улмаас 16 хүн амиа алджээ 2025-01-13

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ 2025-01-14

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 2025-01-15

Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 2025-01-15