Зайсангийн гүүрийг өнөөдөр 22:00 цагаас хаана

Зайсангийн гүүрийг өнөөдөр 22:00 цагаас хаана

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн бүрэн хааж, буулган шинэ гүүр барина. Уг ажил зургаан сарын хугацаанд үргэлжилж, долдугаар сарын 10-ны өдөр нээхээр төлөвлөжээ. Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийсэн байна.

Одоо ашиглаж байгаа Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд  ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон гэдгийг албаныхан хэлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.