Лос-Анжелесын түймрийн улмаас 16 хүн амиа алджээ
АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдэж буй ойн түймрийг унтраахаар 14 мянга гаруй гал сөнөөгч цаг нартай уралдан ажилласаар байна. Энэ долоо хоногийн эцэс, ирэх долоо хоногийн эхээр салхины хүч нэмэгдэх төлөвтэй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй юм.
Лос-Анжелест асаж буй таван түймрийн улмаас 16 хүн амиа алдсаныг албан ёсны мэдээлэл харуулж байна. Одоогийн байдлаар 15 мянга гаруй га талбайг хамраад байгаа түймэрт 12 мянга гаруй байшин барилга шатаж сүйджээ. Түүнчлэн хотын 153 мянга гаруй оршин суугчид нүүх зөвлөмж хүргүүлээд байна.
Лос-Анжелест нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал зарлаж, түймрийн утаа, нарийн ширхэгт тоосонцруудаас үүдэн эрүүл мэндэд богино болон урт хугацаанд үүсэж болзошгүй эрсдэлүүдийн талаар анхааруулжээ. Пасифик Палисейдс дүүрэгт асаж буй түймрийн 11 хувийг хяналтад аваад байгаа боловч Брентвуд, Энсино дүүргүүд рүү тархах магадлалтай байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.