Уудаг коллаген ‘Miracle’ брэндийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Сөүл хотод амжилттай зохион байгуулагдлаа

Уудаг коллаген ‘Miracle’ брэндийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Сөүл хотод амжилттай зохион байгуулагдлаа

БНСУ дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт “Olnodo.com" сайт мэдээллийн эвээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй "Уудаг коллаген Miracle" брэндийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 1-р сарын 19-ний Ням гарагт Сөүл хотод амжилттай зохион байгуулагдлаа. 

Манай "Olnodo.com" нь гэгээн мөрөөдөл, зорилгынхоо төлөө тууштай тэмүүлж яваа Монгол залуучуудыг байнга дэмжин хамтран ажилдаг уламжлалынхаа дагуу энэ удаад “MK-Интернэшнл” компанийн "Уудаг коллаген Miracle” брэндийн албан ёсны мэдээллийн эвээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа билээ. Тус албан ёсны нээлтийн арга хэмжээнд Монгол болон Солонгосын олон салбарын манлайлагч залуус, оюутан суралцагчид, бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж Солонгос улсад суралцах, хөдөлмөр эрхлэх, бизнесийн боломжууд-ын талаар илтгэл тавьж, өөрсдийн амжилтын түүх, туршлагыг харилцан солилцсон нь оролцогчдын талархлыг хүлээв.

 

Энэ үеэр “MK-Интернэшнл” компанийн үүсгэн байгуулагч М.Хонгорзул өөрийн санал санаачилга, шаргуу хөдөлмөрийн үр дүнд бий болгосон Уудаг коллаген “Miracle” брэндийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд хүний эрүүл мэнд, гоо сайханд хамгийн чухал уураг болох Коллагенийг Монгол хүний физиологийн онцлогт тохируулан, БНСУ-ын “Чүнбүк” муж дахь олон жилийн туршлагатай үйлдвэртэй хамтран үйлдвэрлэсэн талаараа онцлов. Энэхүү бүтээгдэхүүнийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр өдөр тутамдаа хэрэглэх боломжтой болсноороо давуу талтай гэж бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид онцолж байлаа. 

Энэхүү гайхамшигт бүтээгдэхүүн болох "Уудаг коллаген Miracle” брэнд нь БНСУ-д борлуулагдахаас гадна Монгол улсад мөн давхар борлуулагдах бөгөөд сонирхож буй хувь хүн албан байгууллагуудтай харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой юм. 

Мөн манай "Olnodo.com" сайт нь БНСУ-д ажиллаж амьдарч буй Монголчуудын хамтын ажиллагааг дэмжих, боловсролын болон бизнесийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслийг цаашид үргэлжлүүлэн дэмжин ажиллах болно. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.