Юн Сог Ёлийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд үймээн самуун дэгдээсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр үүсгэсэн хэргийг Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газраас прокурорын байгууллагад шилжүүлсэн тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Нэгдүгээр сарын 15-нд тус газар Ерөнхийлөгчийг хоёр дахь удаагийн оролдлогоор баривчилж, байцаалт явуулж эхлэхэд Юн Сог Ёль мэдүүлэг өгөхөөс татгалзсан юм. Нэгдүгээр сарын 19-нд түүнийг цагдан хорих хугацааг сунгах шийдвэрийг шүүх гаргасны дараа дахин байцаах гэж хэдэнтээ оролдсон боловч амжилтгүй болсон байна.
Тус газраас бослого үймээн дэгдээсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх зүйл ангиар яллах хүсэлтийг прокурорт тавьжээ. Авлигатай тэмцэх газар яллах эрхгүй боловч сэжиглэх үндэслэлийг шалгаж болно. Харин Юн Сог Ёлийн өмгөөлөгчид тус байгууллагыг бослого үймээн дэгдээсэн гэх үндэслэлээр сэжигтнийг шалгах эрхгүй гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.