Юн Сог Ёлийг үймээн самуун дэгдээсэн гэх хэргээр яллагдагчаар татжээ. 

Юн Сог Ёлийг үймээн самуун дэгдээсэн гэх хэргээр яллагдагчаар татжээ. 

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, саатуулаад байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг прокурорууд үймээн самуун дэгдээсэн гэх хэргээр ням гарагт яллагдагчаар татжээ.  

Ингэснээр Юн Сог Ёль Өмнөд Солонгосын түүхэнд саатуулагдаад байх үедээ яллагдагчаар татагдсан анхны ерөнхийлөгч болж байна.

Юн Сог Ёлийг 12 дугаар сарын 3-нд онц байдал тогтоосонтой нь холбогдуулан Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газар /CIO/ нэгдүгээр сарын 15-нд баривчлан саатуулсан бөгөөд саатуулагдах хугацаа нь дуусахаас нэг хоногийн өмнө дээрх шийдвэрийг гаргажээ. Түүнийг нэгдүгээр сарын 19-нд албан ёсоор баривчилсан байна.

Юн Сог Ёлийг мөрдөн шалгах ажиллагааг удирдаж байсан CIO ерөнхийлөгчийг яллах хууль ёсны эрхгүй тул өнгөрсөн долоо хоногт хэргийг прокурорт шилжүүлсэн юм. Улмаар ням гаргийн өглөө улс орны өнцөг булан бүрээс ахлах прокурорууд Юн Сог Ёлийн хэргийн талаарх шийдвэрийг хэлэлцэхээр цугларчээ. Ингэхдээ түүнээс байцаалт авахгүй байх нөхцөлийг харгалзан үзсэн байна.

Прокурорууд Юн Сог Ёлиос байцаалт авахын тулд цагдан хорих хугацааг сунгах хүсэлт гаргасан боловч бямба гарагт Сөүлийн шүүх түүнийг хорих хугацааг сунгах хүсэлтэд хоёр дахь удаагаа татгалзсан хариу өгсөн байна. Хуульд заасны дагуу сэжигтнийг цагдан хорих хугацаанд яллагдагчаар татахгүй бол суллах ёстой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ 2025 оны E-9 төрлийн визийн квотыг танилцуулав 2025-01-20

Юн Сог Ёль парламентын гишүүдийг ордноос гаргахыг тушаасан гэснийг няцаажээ 2025-01-21

Уудаг коллаген ‘Miracle’ брэндийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Сөүл хотод амжилттай зохион байгуулагдлаа 2025-01-22

Юн Сог Ёлийг прокурорын байгууллагад шилжүүлжээ 2025-01-23

Умард Солонгос стратегийн далавчит пуужин туршжээ 2025-01-26

Юн Сог Ёлийг үймээн самуун дэгдээсэн гэх хэргээр яллагдагчаар татжээ.  2025-01-27

БНСУ-ын “Jeju Air”-ийн онгоцны хөдөлгүүрээс шувууны өд, цусны толбо олджээ. 2025-01-27

Эйр Бусан компанийн 176 зорчигчтой зорчигч тээврийн нисэх онгоцонд гал гарчээ. 2025-01-29

БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад “In da house-3: Korea” гарна 2025-01-30

Хиймэл оюун ухаанд суурилсан "Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг оношилгооны систем"-ийн талаарх сургалт, туршлага судлах айлчлал амжилттай боллоо! 2025-01-30

Юн Сок Ёльд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ. 2025-02-04