1072 хувьцааны дансыг онлайнаар дараах 11 брокерын компани нээж байна

1072 хувьцааны дансыг онлайнаар дараах 11 брокерын компани нээж байна

"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг 2020 оны 5-р сарын 1-ний өдрөөс тараах шийдвэр гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор иргэд зайлшгүй үнэт цаасны дансаа нээлгэх ба  ингэхдээ өөрийн ногдол ашиг хүлээж авах дансыг баталгаажуулсан байх шаардлагатай. Иргэд үнэс цаасны дансаа хэрхэн нээлгэх талаар 1072 хувьцаа мэдээллийн албаны мэргэжилтэн Н.Номингоос тодрууллаа.

-1072 хувьцааны дансаа нээсэн хэдэн мянган иргэн байгаа вэ?

-Ногдол ашиг хүртэх нийт 2.500.011 хувьцаа эзэмшигч байгаа бөгөөд kдоогийн байдлаар 1 сая 800 мянга гаруй иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байгаа. Хувьцааны дансаа иргэд хувьцааны ногдол ашиг авахын тулд нээлгэж байна гэж ойлгоод байгаа. Гэтэл энэ данс нь хувьцааны арилжаанд зуучлах, хувьцааны ногдол ашгаа хүртэх зэрэг бүхий л үйлчилгээг хүргэдэг төвлөрсөн данс  юм. Ногдол ашгаа авахын тулд иргэд өөрийн нэр дээр хувьцааны дансыг үүсгээд уг данстайгаа арилжааны банкны дансаа холбуулах ёстой. Идэвхтэй ашиглаж байгаа банкны дансаар нь дамжуулан ногдол ашиг  олгогдоно гэсэн үг. Сүүлийн үед иргэд ихэвчлэн хувьцааны дансаа хүний хөгжил сангийн сая төгрөг авсан, мөн “Сайн хувьцаа” хөтөлбөрийн 300 мянга авсан данстайгаа хольж ойлгоод байгаа. Эдгээр нь  хувьцааны данс биш, тухай үед банкаар олгож байсан. Тиймээс хувьцааны дансгүй иргэд одоо заавал брокерын компаниуд дээр хувьцааны дансаа нээлгэх ёстой.

-Иргэд хувьцааны дансаа онлайнаар нээх боломжтой байгаа. Онлайнаар хэрхэн дансаа нээх вэ?

-Коронавирустай холбоотой хөл хорио тогтоосон байгаа учир иргэд заавал брокер компани дээр биеэр очих шаардлагагүйгээр онлайнаар дансаа нээх боломжтой байгаа. Онлайнаар данс нээж байгаа 11 брокерын компани байгаа. Тэдгээр компаниудаар дамжуулан гэрээсээ хувьцааны данс нээх боломжтой. Өөрийн биеэр ирж нээлгэсэн, онлайнаар нээлгэсэн ялгаагүй учир иргэд биеэр ирэх шаардлагагүй гэдгийг дахин хэлье. Иргэд брокерын компаниа сонгохын тулд www.mse.mn сайтад хандан сонгох юм. Ингээд өөрийн сонгосон брокерын компанидаа иргэний цахим үнэмлэх, насанд хүрээгүй хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбаруудыг анкетын хамт илгээж эсвэл авч очиж данс нээлгэнэ.

-Онлайнаар данс нээж байгаа ямар ямар брокер компаниуд байгаа вэ?

-Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 50 гаруй брокер компани байдаг. Тэдний 11 нь данс нээж байгаа. Жишээ нь Гүүдсек, Бумбат Алтай, Бидисек, Ард капитал, Стандарт Инвестмент гэх мэт компаниуд нээж байгаа. Тэгэхээр иргэд маань хөрөнгийн биржийн сайт буюу www.mse.mb сайт руу орж мэдээлэл авч болно. Эсвэл 1072 хувьцаа мэдээллийн төв гэсэн бэйсбүүк хуудас руу орон  брокер компаниудын мэдээлэлтэй танилцаад сонгох боломжтой байгаа.

-Хувьцааны тоо болон данстай эсэхээ яаж шалгах вэ?

-https://net.schcd.mn/  хаягаар регистрийн дугаараа бичиж хайгаад хувьцааны тоо болон данстай эсэхээ шалгаж болно. Мөн гар утсандаа “Эрдэнэс-Тавантолгой” гэсэн аппликейшнаа татаж аваад мэдээллээ шалгах боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.