Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг СЭРГЭЭН ШАЛГАХААР боллоо

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг СЭРГЭЭН ШАЛГАХААР боллоо

Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр сард хийсэн ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдсан нийт зургаан хэргийг сэргээн шалгах болсон тухай мэдээллийг өгсөн юм. Эдгээр зургаан хэргийн дотор УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын  “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх хэрэг багтсан байна.

ЭХ СУРВАЛЖ:https://zindaa.mn/36j0

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.