БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй иргэлийн анхааралд

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй иргэлийн анхааралд

Ажлын байрыг бүс нутгийн дагуу солих журамд орсон өөрчлөлтийн тухай

БНСУ нь хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн ажлын байр солихтой холбоотой асуудалд зохицуулалт хийж “Бүс нутгийн хуваарилалт”-ын дагуу ажлын байрыг сольдог журамд шилжээд 1 жил гаруй болж байна. Газар зүйн байрлалын хувьд ойролцоо газар нутаг, тухайн газарт үйл ажиллагаа явуулдаг гадаад ажилчин авах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, гадаадын ажилчдын тоог харгалзан БНСУ-ын газар нутгийн 3-4 бүс нутгийг нэгтгэн нэг бүс үүсгэж, нийтдээ 5 бүс болгон хуваагаад ажлын байр сольж буй гадаад иргэдийг дараачийн ажлын байранд шилжүүлэн ажиллуулахад баримталж буй газар нутгийн холбоотой бодлогыг “Бүс нутгийн хуваарилалт” гэж нэрлэдэг.

Бүс нутгийн хуваарилалтыг дараах байдлаар хуваасан байдаг.
1. Сөүлийн бүс: Үүнд, Сөүл, Гёнгги, Инчон багтана
2. Гёнгнамын бүс: Үүнд, Бүсан, Гёнгнам, Үльсан багтана
3. Гёнгбүг-Гангвоны бүс: Үүнд, Тэгү, Гёнгбүг, Гангвон багтана
4. Жолла-Жэжүгийн бүс: Үүнд, Гуанжү, Жоннам, Жонбүг, Жэжү багтана
5. Чүнгчоны бүс: Үүнд, Дэжон, Чүнгнам, Чүнгбүг, Сэжунг багтана

Ажлын байр солих бүс нутгийн хүрээ: 
"Ажлын байр солих" хүсэлт гаргасан гадаад ажилчинд анх ажил эрхлэх зөвшөөрөл (шинээр ирсэн болон дахин хил нэвтэрсэн бүх тохиолдол) олгосон аж ахуйн нэгжийн оршин үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийг гол болгож, тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуйн нэгжүүдийг нэн тэргүүнд санал болгоно.
Гадаад ажилчин хүсвэл Сөүлийн бүсээс бусад бүсийн аж ахуйн нэгжийг санал болгох боломжтой. Харин Сөүлийн бүсэд ажиллаж байгаад бусад бүс рүү шилжиж болох ч Сөүлийн бүсээс өөр бүс рүү шилжсэн гадаад ажилчин дахин Сөүлийн бүс рүү шилжихийг хориглоно.
Гадаад ажилчин "Ажлын байр солих" хүсэлт гаргасны дараа нэг сарын хугацаанд дараачийн ажлын байраа олж чадаагүй тохиолдолд бусад бүс рүү (Сөүлийн бүсийг оролцуулахгүй) шилжүүлэх боломжтой. (Журмын хэрэгжилтийн энэ заалтад өмнө нь үндсэн барилга, үйлчилгээ, хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбараас шилжихэд боломжтой байсан бол одоо бүх салбарт боломжтой болж өргөжсөн)
Хэрэв ажлын байр хайх бичигтэй үедээ түр хугацаагаар эх орон руугаа явж ирэх гэх зэрэг хувийн шалтгаанаар нэг сарын дотор шинэ ажлын байр олж чадаагүй тохиолдолд тухайн гадаад ажилчны бүс нутгийг солих эсэх шийдвэрийг орон нутгийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хэлтэс шийдвэрлэнэ.

Хэрэгжүүлэх арга зам:
Ажил эрхлэх зөвшөөрөл олгосон анхны бүс нутгийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хэлтэс нь тухайн "Ажлын байр солих" хүсэлт гаргасан гадаад ажилчны хүсэлт, аж ахуйн нэгжийн байдлыг харгалзан тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй салбарыг санал болгоно.

Хэрэгжүүлж эхлэх хугацаа: 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхэлж гадаад ажилчин ажлын байр солих үед дээрх журмыг баримтална. Өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн үед боловсруулах шатанд байгаа "Ажлын байр солих" хүсэлтэд мөн энэхүү өөрчлөлт нь мөн адил хамаарна.

Эх сурвалж: www.eps.go.kr Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны албан ёсны вебсайт

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эйр Бусан компанийн 176 зорчигчтой зорчигч тээврийн нисэх онгоцонд гал гарчээ. 2025-01-29

БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад “In da house-3: Korea” гарна 2025-01-30

Хиймэл оюун ухаанд суурилсан "Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг оношилгооны систем"-ийн талаарх сургалт, туршлага судлах айлчлал амжилттай боллоо! 2025-01-30

Юн Сок Ёльд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ. 2025-02-04

БНСУ-ын ажил олгогчид гадаад ажилчин ажилд авах зөвшөөрлийн хүсэлтийг 5 удаа гаргана 2025-02-05

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй иргэлийн анхааралд 2025-02-12

БНСУ-д барилгын талбайд гарсан галын улмаас зжргаан хүн аииа алджээ. 2025-02-16

БНСУ-ын жүжигчин Ким Сэ Рон таалал төгслөө 2025-02-17

БНСУ гадаадын оршин суугчдад зориулсан цахим үнэмлэх нэвтрүүллээ 2025-02-18

БНСУ-ын сөүлийн дээд шүүх Пак Жон Хиг хөнөөсөн хэргийг дахин хянан шийдвэр гаргалаа 2025-02-20

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльд холбогдох хэргийн шүүх хурал болжээ 2025-02-20