БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад “In da house-3: Korea” гарна

БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад “In da house-3: Korea” гарна

БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран зохион бүтээсэн “In da house-3: Korea” кино гуравдугар сарын 6-наас кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болно.

Эл бүтээлд өмнөх хоёр ангид тоглосон жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нарын уран бүтээлчдээс гадна Солонгосын А зэрэглэлийн жүжигчид Ги Жү Бун, Юн Жэ Мүн нарын алдартай уран бүтээлчид дүр бүтээсэн юм. Киноны нээлтэд оролцохоор БНСУ-ын уран бүтээлчид Монголд хүрэлцэн ирэх аж.

“In da house” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж байв. Уг киноны үйл явдал Эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хууль бус гэмт бүлэглэлийн ардаас мөрдөх явцдаа өнгөлөн далдлалт хийж цуйвангийн газар ажиллуулж эхэлснээр өрнөж эхэлдэг.

Эл киноны уран бүтээлчид 2022 онд найруулагч Ц.Амартүвшиний найруулгаар “In da house: Come back” киног үргэлжлүүлэн бүтээж, олонд хүргэсэн юм.

Түүнчлэн “In da house-3: Korea” уран бүтээлийг БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад гаргахаар болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Юн Сог Ёлийг прокурорын байгууллагад шилжүүлжээ 2025-01-23

Умард Солонгос стратегийн далавчит пуужин туршжээ 2025-01-26

Юн Сог Ёлийг үймээн самуун дэгдээсэн гэх хэргээр яллагдагчаар татжээ.  2025-01-27

БНСУ-ын “Jeju Air”-ийн онгоцны хөдөлгүүрээс шувууны өд, цусны толбо олджээ. 2025-01-27

Эйр Бусан компанийн 176 зорчигчтой зорчигч тээврийн нисэх онгоцонд гал гарчээ. 2025-01-29

БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад “In da house-3: Korea” гарна 2025-01-30

Хиймэл оюун ухаанд суурилсан "Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг оношилгооны систем"-ийн талаарх сургалт, туршлага судлах айлчлал амжилттай боллоо! 2025-01-30

Юн Сок Ёльд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ. 2025-02-04

БНСУ-ын ажил олгогчид гадаад ажилчин ажилд авах зөвшөөрлийн хүсэлтийг 5 удаа гаргана 2025-02-05

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй иргэлийн анхааралд 2025-02-12

БНСУ-д барилгын талбайд гарсан галын улмаас зжргаан хүн аииа алджээ. 2025-02-16