АНУ дөрөвдүгээр сараас авто машины импортын татвараа нэмэх төлөвтэй байна

АНУ дөрөвдүгээр сараас авто машины импортын татвараа нэмэх төлөвтэй байна

АНУ дөрөвдүгээр сараас эхлэн авто машины импортын татвараа нэмэх төлөвтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн авто машины импортын татвараа нэмэхээр судалж байна.

Тэрбээр энэ төлөвлөгөөгөө баасан гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд зарласан байна.

Гэхдээ үүнд ямар улсууд өртөх, хэдэн хувийн татвар тогтоох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. “Дөрөвдүгээр сарын 2-нд эхлэх болов уу” хэмээн Дональд Трамп ярьсан байна.

Хэрэв түүний төлөвлөгөө урагшилж, авто татвар нь бүх улс оронд хэрэгжвэл Америк руу авто машин экспортлодог 1 гол төлөөлөгч болох Япон улсад энэ нь цохилт болно гэсэн таамаг байна.

Япон улсын Үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр тус улс 2023 онд АНУ-д 1.48 сая машин экспортлож байжээ.

Цагаан ордны шинэ тэргүүний хувьд импортын машинуудад татвар тавих магадлалтай гэдэг санаагаа хэд хэдэн удаа илэрхийлж, шударга бусаар тогтоосон бага үнэтэй импорт Америкийн машины үйлдвэрлэлд хохирол учруулж байна хэмээж байсныг NHK дурджээ.

Тэрбээр пүрэв гарагт тус улсад бараа нийлүүлдэг улс орнуудад Гаалийн татвараа өсгөх албан бичигт гарын үсэн зурсан байна.

“АНУ манай бараа бүтээгдэхүүнд бусад улс орнуудын ногдуулсан татвартай ижил хэмжээний татвар тогтооно гэсэн үг юм” хэмээн Доналд Трамп мэдэгдээд байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.