Пенсильвани дахь сансрын нисэх тээврийн үйлдвэрт гал гарчээ

Пенсильвани дахь сансрын нисэх тээврийн үйлдвэрт гал гарчээ

АНУ-ын Пенсильвани дахь сансрын нисэх тээврийн үйлдвэрт өчигдөр асар их хэмжээний гал түймэр гарч тус бүс орчмын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, оршин суугчдыг түр хоргодох байрт нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. 

Түр хоргодох байрын үйлдвэрийн объектод гарсан гал түймрийг хяналтад бүрэн авах хүртэл ашиглах зорилготой байгаа аж.

Гал түймрийн улмаас агаарт их хэмжээний хорт хий, өтгөн хар утаажилт үүсээд байгаа талаар Аюултай материалын аврах багийнхан мэдээлжээ.

Тус үйлдвэрийн гал түймрийн голомтод 1.6 км радиуст аюултай бүс тогтоож, агаарын чанарыг тогтмол хянаж байгаа талаар мөн мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.