Трамп Байдены үед томилогдсон бүх прокурорыг хална.

Трамп Байдены үед томилогдсон бүх прокурорыг хална.

Жо Байдены засаг захиргааны үед томилогдсон бүх прокурорыг халахыг Хууль зүйн яаманд үүрэг болгосон гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Сүүлийн дөрвөн жилд Хууль зүйн яам урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр улстөржсөн. Тиймээс би "Байдены эрин үеийн" прокуроруудыг ажлаас нь халахыг үүрэг болгосон" гэж Д.Трамп мягмар гарагт “Truth Social” нийгмийн сүлжээнд бичсэн байна. 

"Хууль зүйн яаманд яаралтай эмх журам тогтоож, энэ байгууллагад итгэх Америкийн иргэдийн итгэлийг сэргээх ёстой. Америкийн алтан эрин үед шударга тогтолцоо бий болох ёстой. Шударга ёсыг тогтоох үйл явц өнөөдрөөс эхэлж байна" хэмээн Д.Трамп онцолжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.